2014-02-07
миний амьдралын урсах хором мөч бүхэн үнэ цэнэтэй.
 бүрхэг тэнгэрийн үүл шиг сүүмэлзэн ирсэн дурлал минь
бүлээцүүлэх тулганы гал шиг бадамлан ассан сэтгэл минь
бодлоос гарахгүй эгшиглэх зуурдын ганц хайр минь 
буцах шувуудын цуваа шиг орхиод одсон чи минь
-би ЧаМаЙг СаНаНа дАА...
Эргэх орчлонгийн багахан зайнд хайр дурлал намайг манаж 
Эр хүний халуун гар гарыг минь бүлээцүүлсэн ч
Эмэгтэй миний сэтгэлийг даанч бүлээцүүлсэнгүй 
Ингээд яг л намайг орхисон шиг би түүнийг орхиод л одсон
-Бодлын Ертөнц Дэх Чиний Байр Суурь...
Яг л байгааагаар чинь хайрласан
Яг л байгаагаар минь хайрлаач
Яг л тэд нар шиг хайрлалцах биш 
Яг л чамайг хайрладаг шиг намайг хайрлаач
Яг л чиний бодолд байдаг шиг тэр ертөнцийг 
надтай хамт бүтээн байгуулаач
-Би чамайгаа хүлээсээр л.....
Эцэс төгсгөлгүй шуурах мэт хайрын энэ шуурганд зам ч алга, хоргодох агуй ч алга, сохор мэт алхалж, сохор мэт амьдарсаар...
магадгүй би түүнийг эсвэл тэр намайг олж мэдэх ч 
магадгүй бид хэзээ ч уулзахгүй ч байж мэднэ.

Бичсэн: kiss | цаг: 12:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax