Сэдэв:Excel программ Formulas цэс болон функцууд
МУИС МКС ХМ-1 Ц.Баасанжаргал (МТМС)

EXCEL программын formulas цэсний тайлбар:
1. AutoSum: Өгөгдлийн (нүдний) мужийн нийлбэр утгыг олох функц
2. Recently Used: Хамгийн түгээмэл ашигладаг функцүүдийн жагсаалт
3. Financial: Хуримтлагдсан хүү, мөнгөн урсгалын харьцаа болон бусад нэмэлт санхүүгийн функцүүд
4. Logical: Ба, хэрэв, үнэн, худал, эсвэл гэх мэт логик үйлдлүүд
5. Text: Тексттэй ажиллах функцүүд
6. Date & Time: Огноо цаг тооцоолох функцүүд
7. Math & Trig: Математик функцүүд
8. Look up reference:хаяг лавлагаа мужийн функц
9. Statitical:Статистикийн функц
10. Engineering:Инженерийн функц
1.Math &Trig (математик, тригонометр функц)
ACOSH:
Бичигдэх хэлбэр: ACOSH(number)
Үр дүн: Гипербол арккосинусийн утгыг өгнө.
Функцийн утга нь 1-тэй тэнцүү буюу их байна.
Аргумент:
Number:1-с их буюу тэнцүү дурын бодит тоо.
|
|
DEGREES:
Бичигдэх хэлбэр:DEGREES(angle)
Үр дүн: Радианаар илэрхийлсэн өнцгийг градусаар илэрхийлнэ.
Аргумент(angle):Радианаар илэрхийлсэн өнцгийн утга.
|
|
LOG:
Бичигдэх хэлбэр: LOG(number,basis)
Үр дүн: basis: суурьтай логарифмын утгыг олно.
Аргументууд:
Number: логарифм дэх эерэг бодит тоо.
Basis: логарифмын суурь
|
|
POWER:
Бичигдэх хэлбэр: POWER(number,power)
Үр дүн: тоог зэрэгт дэвшүүлнэ.
Аргумент:
Number: суурь
Power: илтгэгч зэрэг
|
|
SERIESSUM:
Бичигдэх хэлбэр:SERIESSUM(x,n,m,coefficients)
Үр дүн: Дараах томьёогоор зэрэгт цувааны нийлбэрийг өгнө.
SERIESSUM(x,n,m,a)=a1*x^n+a2*x^(n+m)+a3*x^(n+2*m)+….+ai*x^(n+(i-1)*m)
Аргументууд:
x:зэрэгт цувааг бодох хувьсагчийн утга
n:зэрэгт цувааны 1-р гишүүний х-ын илтгэгч зэрэг
m:зэрэгт цувааны илтгэгч зэргийн алхам
coefficients х-ын зэргүүдийн коэффицентууд.
Коэффицентын тоогоор зэрэгт цувааны гишүүний тоо тодорхойлогдоно.
Тухайлбал:3 коэффиценттэй тохиолдолд 3 гишүүнт зэрэгт цуваа болно.
|
|
2.Text (тексттэй ажиллах функц)
CLEAN:
Бичигдэх хэлбэр: CLEAN (text)
Үр дүн: ASCII кодын зарим дугаарт тусгайлсан тэмдэгт харгалзаагүй байдаг.Ийм тэмдэгтүүдийг текстээс хасна.
Аргумент: text:текст:
Жишээ:
CLEAN(CHAR(7)&CHAR(65)&”X”) Функцийн утга Ax.CHAR(7)-д тэмдэгт харгалзаагүй тул текстээс хасагдсан байна.
|
|
MID:
Бичигдэх хэлбэр: MID(text,start_num,num_chars)
Үр дүн: текстээс тодорхой хэсгийг тасална.
Аргумент:
Text:текст
start_num:таслах эхний тэмдэгтийн дугаар
num_chars:таслах тэмдэгтийн тоо
|
|
FIXED:
Бичигдэх хэлбэр: FIXED (number,decimals,no_commas)
Үр дүн: Тоог тоймолж текст форматад оруулна.
Аргумент:
Number:тоон утга
Decimals:бутархай хэсгийн оронгийн тоог тоймлох тохиолдолд сөрөг биш бүхэл хэсгийн тоог тоймлох тохиолдолд сөрөг тоон утга авна.Энэ аргументыг орхисон тохиолдолд аравтын бутархайн таслалаас хойш 2 оронг илэрхийлнэ.
no_commas:бүхэл хэсгийн оронг мянгачилж таслал тавих тохиолдолд TRUE, эсрэг тохиолдолд FALSE буюу уг аргументыг орхино
|
|
PROPER:
Бичигдэх хэлбэр: Proper (text)
Үр дүн: Текст дэх үгнүүдийг том үсгээр эхлүүлнэ.
Аргумент: text Текст
Proper-функцийн жишээ:
|
|
UPPER:
Бичигдэх хэлбэр: UPPER (text)
Үр дүн: Текстийн бүх үсгүүдийг том үсгүүдэд нь хөрвүүлнэ.
Аргумент(text): текст
|
|
3.Date & time (он сар өдөр цагийн функц)
DAY:
Бичигдэх хэлбэр: DAY (serial_number)
Үр дүн: Сериал тоонд харгалзах огноог өгнө.
Аргумент:
serial_number:(1900( эсвэл 1904)) оны 1-р сарын 1-ээс 9999 12 сарын 31 хооронд орших огноог давхар хашилтанд бичиж өгнө.
Санамж :Windows-ийн Microsoft Excel ,Macintosh-ийн Microsoft Excel програмуудын цаг тооллын систем ялгаатай байдаг.Бусад мэдээллийг фцнкцийн санамжаас үзнэ үү.
|
|
TIME:
Бичигдэх хэлбэр: TIME(hour,minute,second)
Үр дүн: Өгөгдсөн утгуудыг нэгтгэж, цагийн цуврал утгыг өгнө.
Аргумент:
Hour:цагт харгалзах [0,23] завсар орших бүхэл тоо
Minute:минутанд харгалзах [0,59] завсар орших бүхэл тоо
Second:секунтэнд харгалзах [0,59] завсар орших бүхэл тоо
|
|
TODAY:
Бичигдэх хэлбэр:TODAY()
Үр дүн: Компьютерийн системийн тухайн өдрийн огноог өгнө.
Аргумент: (байхгүй)
Жишээ нь :
Томьёо | Үр дүн |
=TODAY() | 13.05.22 |
HOUR:
Бичигдэх хэлбэр:HOUR(serial_number)
Үр дүн:Цагийн утгыг өгнө. 0-23 цагийн утгыг өгнө.Мөн Функцын утга нь 0
(12:00АМ)-с 23(11:00PM) битүү завсарт орших бүхэл тоо
Аргумент:
Serial_number [0,23] завсар орших бүхэл тоо
|
|
4.Logical(Логикийн функцууд)
IF:
Бичигдэх хэлбэр: IF(logical_text,value_if_true,value_if_false)
Үр дүн: logical_text нөхцөл биелсэн тохиолдолд value_if_true ,биелээгүй тохиолдолд value_if_false утгыг өгнө.
Аргумент:
logical_text:Логик утга ба логик утга өгөх нүдний хаяг, логик илэрхийлэл байж болно.
value_if_true:Тогтмол утга томьёо байж болно.Нөхцөл биелсэн бол функцийн утгыг өгнө.
value_if_false: утга томьёо байж болно.Нөхцөл биелээгүй бол функцийн утгыг өгнө.
|
|
OR:
Бичигдэх хэлбэр:OR(logical1, logical2,……...)
Үр дүн: Ядаж 1 аргумент нь True байвал True, бүх аргумент нь False байвал False байна.
Аргументууд:
logical1, logical2...... 255 хүртэлх тооны логик утгуудыг авна.Логик утга бүхий хаяг, муж, массив, логик илэрхийлэл байж болно.Эдгээр дотор True,False утгаас өөр утга байвал утгуудыг тооцохгүй.
|
|
FALSE:
Бичигдэх хэлбэр: FALSE()
Үр дүн: FALSE утгыг өгнө.
Аргумент: байхгүй
Томьёо | Үр дүн |
=FALSE() | 0 |
NOT:
Бичигдэх хэлбэр:NOT (logical)
Үр дүн: өгөгдсөн логик утгын эсрэг утгыг өгнө.
Аргумент:
Logical:логик утга авна.Логик утга бүхий нүдний хаяг, логик илэрхийлэл байж болно.
|
|
5.Look up & reference(хаяг ба муж,лавлагаа харах функц)
CHOOSE:
Бичигдэх хэлбэр: CHOOSE(index_num,value1,value2,……)
Үр дүн: Өгөгдсөн дугаараар өгөгдсөн жагсаалтаас утгыг өгнө.
Аргумент:
index_num:[1,29] завсарт орших дурын бодит тоо болон ийм утга өгөх томьёо, хаяг байж болно.
value1,value2,…… 254 хүртэлх тоон утгыг авна.Тогтмол утгууд,нүд ба мужийн хаяг,мужийн нэр томьёо функцууд байж болно.
|
|
OFFSET:
Бичигдэх хэлбэр: OFFSET(reference,rows,cols,height,width)
Үр дүн: нүд буюу мужийн хаягийн тусламжтайгаар өөр нүд буюу мужийн хаягийг тодорхойлно.
Аргумент:
Reference:нүд буюу мужийн хаяг
Rows:мужийн мөрүүдийн хаягийн шилжилт.Сөрөг утга байвал дээшээ,0 бол шилжихгүй, эерэг бол доошоо шилжинэ.
Cols:мужийн багануудын хаягийн шилжилт. Сөрөг утга байвал зүүн,0 бол шилжихгүй, эерэг бол баруун тийш шилжинэ.
Height:баганы тоо
Width:мөрийн тоо
#REF! алдааны утга.Энэ функцийг функцуудын аргументэд ашиглах нь тохиромжтой.
|
|
COLUMNS:
Бичигдэх хэлбэр: COLUMNS(array)
Үр дүн: Өгөгдсөн мужид тодорхойлогдсон баганыг тоолно.
Аргумент:
Array: мужийн хаяг,мужийн нэр ,массив ба ийм хэлбэрийн утга өгдөг томьёо , функцууд байж болно.
Жишээ нь
{1,2,3,4,5,6}) функцийн утга 3.
|
|
ROWS:
Бичигдэх хэлбэр: ROWS (array)
Үр дүн: Өгөгдсөн мөрийн мужийн тоог олно.
Аргумент:
Array: мужийн хаяг,мужийн нэр ,массив ба ийм хэлбэрээр утгаа буцаах томьёо, функцууд байж болно.
|
|
6.Information (мэдээллийн функц)
INFO:
Бичигдэх хэлбэр: INFO (type_text)
Үр дүн: Хүссэн мэдээллийн төрөлд харгалзах текстэн мэдээллийг өгнө.
Аргумент: type_text мэдээллийн төрөл
Аргументийн утга: | Функцийн утга: |
“Directory” | Идэвхитэй байгаа каталоги,замыг өгнө. |
“Memavail” | Чөлөөтэй санах ойн хэмжээ,байтаар |
“Memised” | Өгөгдөлд ашиглагдсан санах ойн хэмжээ |
“Numfile” | Идэвхитэй байгаа баримт ажлын талбарын тоо |
“Osversion” | Үйлдлийн системийн текстийн хувилбар
|
“Recalc” | Бодолт автоматаар хийгдэх бол “Automat”, автомат бусаар хийгдэх бол “Manual” утгыг авна. |
“Release” | Microsoft Excel программын текстийн хувилбар |
“System” | Macintosh тохиолдолд mac, Windows тохиолдолд pcdoc |
|
|
ISREF,ISERROR:
Бичигдэх хэлбэр: ISERROR ISREF(value)
Үр дүн: Нүдний утга ба хаягийн тухай мэдээллийг шалгаж ,логик утга өгнө.
Аргумент: value шалгах тест буюу утганд “хоосон”, алдааны утга логик утга тоо болон ийм утга бүхий нүдний хаяг мужийн нэр зэрэг байж болно.
ISERROR:Алдааны дараах утгуудтай.#N/A, #VALUE!, #REF!, #DIV?O!, #NUM!, #NAME? ,#NULL!
ISREF-Нүдний өгөгдөл хаяг
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Жишээ3:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|
ISEVEN:
Бичигдэх хэлбэр: ISEVEN (number)
Үр дүн: өгөгдсөн тоо тэгш тохиолдолд TRUE, бусад тохиолдолд False утга өгнө.
Аргумент: number: Шалгах тоо бутархай тоо тохиолдолд бүхэл хэсгий нь тасалж авч шалгана.
|
|
NA:
Бичигдэх хэлбэр: NA()
Үр дүн: #N/A алдааны утгыг өгнө.
Аргумент: Байхгүй
A | B |
Томьёо | Үр дүн |
=NA() | #N/A |
ISODD:
Бичигдэх хэлбэр: Isodd (number)
Үр дүн: Өгөгдсөн тоо сондгой тохиолдолд true, бусад тохиолдолд false өгнө.
Аргумент:
Number: Шалгах тоо,бутархай тоо байсан тохиолдолд бүхэл хэсгийг тасалж, шалгана.
Isodd функцийн жишээ:
|
|
7.Financial (Санхүүгийн функцууд)
AMORDEGRC:
Бичигдэх хэлбэр:
AMORDEGRC(cost,date_purchased,first_period,salvage,period,rate,basis)
Үр дүн: Тухайн хугацаан дахь элэгдлийн зардлыг олно.
Аргумент:
Cost: Хөрөнгийн үнэ
date_purchased:Худалдаж авсан огноо
first_period:Эхний үеийн төгсөлтийн огноо
salvage,period:ашиглалтын хугацаа дуусахад үлдэх өртөг
rate:үе
basis:ашиглах цаг тооллын бичиг
#NUM алдаа
|
|
DB:
Бичигдэх хэлбэр: DB(cost,salvage,life,period,month)
Үр дүн: Үндсэн хөрөнгийн балансын өртгийг тогтмол хувиар бууруулах замаар өгөгдсөн хугацаан дахь элэгдлийн зардал
Аргумент:
Cost:өртөг
Salvage:элэгдлийн өртөг
Life:ашиглагдах хугацаа
Month:эхний жил сарын дугаар, тодорхойгүй бол 12 гэдгийг автоматаар өгнө.
|
|
IPMT:
Бичигдэх хэлбэр: IPMT(rate,per,nper,pv,fr,type)
Үр дүн: Тогтмол төлбөр ,тогтмол хүүтэй хөрөнгө оруулалтын хугацааны өгөгдсөн
Аргумент:
Rate:үе бүрийн хүү
Per:нэрлэсэн үнийн төлбөрийг төлөх үе
Nper:нийт үнийн тоо
Pv:нэрлэсэн дүн буюу өнөөгийн үнэ цэнэ.Орхисон тохиолдолд утгыг 0-тэй тэнцүүлж авна.Ирээдүйн үнэ цэнэ орхисон утгыг 0-тэй тэнцүүлж авна.
Type:0,1 гэсэн утгыг авна.Төлбөр хийгдэх үеийн төгсгөлд хийх үед 0, эхэнд хийх үед 1 авна.
|
|
DDВ:
Бичигдэх хэлбэр: (cost, salvage, life, period, factor)
Үр дүн: Өгөгдсөн хугацаан дахь үндсэн хөрөнгийн элэгдлийн давхар бууруулах аргаар тооцоолж, зардалыг олно.
Аргументууд:
Cost: Үндсэн хөрөнгийн анхны өртөг
Salvage: Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг
Life: Үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацаа.
Period: Элэгдлийг тооцож буй үе. Энэ үе нь ашиглагдах хугацаатай адилхан нэгжтэй байх ёстой.
Factor: үлдэгдэл өртгийг бууруулах норм.
Тодорхйлоогүй тохиолдолд аргументийн утгыг 2той тэнцүүлж авна.
DDB - функцийн жишээ:
|
|
0DDLPRICE:
Бичигдэх хэлбэр: ODDLPRICE(settlement,maturity,last_interest,rate,yld,redemption,frequency,basis)
Үр дүн: Тогтмол төлбөр ,тогтмол хүүтэй хөрөнгө оруулалтын хугацааны өгөгдсөн
Аргумент:
|
|
8.Statistical (статистикийн функц)
AVERAGEA:
Бичигдэх хэлбэр: AVERAGEA(value1,value2,……)
Үр дүн: Арифметик дундаж утга олох
Аргумент:
Value1,value2….. 255 хүртэлх тоон утгуудыг авна. Мужийн хаяг,мужийн нэр ,массив хэлбэрээр тодорхойлно.
|
|
CORREL:
Бичигдэх хэлбэр: CORREL(array1,array2,…..)
Үр дүн: Корроляцын коэффицент утгыг өгнө.
Аргумент:
Array:Тоон утга бүхий мужийн хаяг,мужийн нэр ,массив хэлбэрээр тодорхойлно.
|
|
GEOMEAN:
Бичигдэх хэлбэр: GEOMEAN(number1,number2,….)
Үр дүн: Геометр утгыг өгнө.
Аргумент:
Number1,number2,… 255 хүртэлх тоон утгуудыг авна. Мужийн хаяг,мужийн нэр ,массив хэлбэрээр тодорхойлно.
|
|
FDIST:
Бичигдэх хэлбэр:FDIST(degrees_freedom1,degrees_freedom2)
Үр дүн:
|
|
EXPONDIST:
Бичигдэх хэлбэр: Expondist (x, lambda, cumulative)
Үр дүн: Илтгэгч тархалт буюу харгалзах нягтын функцийн утгыг өгнө.
Аргументууд:
X : бодолт хийгдэх функцийн хувьсагч
Lambda: хувьсагчийн параметр.
Cumulative: логик утга авах ба илтгэгч тархалтыг олох тохиолдолд TRUE, харгалзах нягтын функцийн утгыг олох тохиолдолд FALSE утга авна.
Expondist функцийн жишээ.
|
|
9.Engineering(Инженерийн функц)
DELTA:
Бичигдэх хэлбэр: DELTA(number1,number2,……)
Үр дүн: Өгөгдсөн 2 утгыг тэнцүү эсэхийг шалгаж тэнцүү бол 1 бусад тохиолдолд 0 гэж авна.
Аргумент:
Number1:Эхний тоо
Number2:2 дахь тоо, тодорхойгүй бол 0-тэй тэнцүү гэж авна.
|
|
IMCONJUGATE:
Бичигдэх хэлбэр:IMCONJUGATE(inumber)
Үр дүн: :Декарт координатын хэлбэрээр өгөгдсөн комплекс тооны хосмог тоог хэлнэ.
Аргумент:
Inumber:Декарт координатын хэл өгөгдсөн дурын комплекс тоо
|
|
IMSIN:
Бичигдэх хэлбэр:IMSIN(inumber)
Үр дүн: Декарт координат системийн синусийн утга
Аргумент:
Inumber:Декарт координатын хэл өгөгдсөн дурын комплекс тоо
|
|
BESSELK:
Бичигдэх хэлбэр:BESSELK (X,N)
Үр дүн: X,N –с хамаарах Bessel function-ны утга
Аргумент:
X
N
|
|
COMPLEX:
Бичигдэх хэлбэр: COMPLEX (real_num, i_num, suffix)
Үр дүн: Өгөгдсөн бодит ба хуурмаг коэфцентуудыг комплекс тооны дектарт координатын хэлбэрт шилжүүлнэ.
Аргументууд:
real_num: комплекс тооны бодит коэффициент болох дурын бодит тоо.
I_num: комплекс тооны хуурмаг коэффицент болох дурын бодит тоо.
Suffix: комплекс тооны хуурмаг нэгжийг дүрслэх тэмдэг буюу “i” эсвэл “j” тэмдэгтийг авна. Хоосон орхисон тохиолдолд “I” тэмдэгтийг авна.
Санамж: хуурмаг нэгжид “i”, “j” ээс өөр тэмдэгт тохиолдсон тохиолдолд функц #VALUE! Адааны утгыг өгнө.
Complex функцийн жишээ:
|
|
10.Cube
CUBEMEMBERPROPERTY:
Бичигдэх хэлбэр: CUBEMEMBERPROPERTY(connection,member_expression,property)
=CUBEMEMBERPROPERTY("Sales","[Time].[Fiscal].[2004]",$A$3)
=CUBEMEMBERPROPERTY("Sales","[Store].[MyFavoriteStore]","[Store].[Store Name].[Store Sqft]")
CUBESETCOUNT:
Бичигдэх хэлбэр: CUBESETCOUNT(set)
=CUBESETCOUNT(A3)
=CUBESETCOUNT(CUBESET("Sales","[Product].[All Products].Children","Products",1,"[Measures].[Sales Amount]"))
CUBEMEMBER:
Бичигдэх хэлбэр: CUBEMEMBER(connection,member_expression,caption)
Үр дүн:кубээс tuple эсвэл гишүүнийг буцаана.
=CUBEMEMBER("Sales","[Time].[Fiscal].[2004]")
=CUBEMEMBER($A$1,D$12)
=CUBEMEMBER("Sales",(B4, C6, D5),"SalesFor2004")
=CUBEMEMBER("xlextdat8 FoodMart 2000 Sales","([Product].[Food],[Time].[1997])")
=CUBEMEMBER($A$1,C$12:D$12)
CUBESET:
Бичигдэх хэлбэр: CUBESET(connection,set_expression,caption,sort_order,sort_by)
Үр дүн:Кубын илэрхийллийг тооцолж тодорхойлно.
=CUBESET("Finance","Order([Product].[Product].[Product Category].Members,[Measures].[Unit Sales],ASC)","Products")
=CUBESET("Sales","[Product].[All Products].Children","Products",1,"[Measures].[Sales Amount]")

