Би боддог.Бодох бодохдоо би олон зүйлийг боддог.
Намрын навчис яагаад ийм гунигтай байгааг.Зарим өдрүүд яагаад ийм сэтгэлийг өвтгөж байгааг би боддог.Би одоо яг чамайг бодож сууна. Чиний сайхан хоолой, дүр төрх, сэтгэлд минь үргэлж хадаатай байна.Гэтэл чи бид 2 хэдийн асар хол, алсын алсад холдсон мэт миний сэтгэл юунд ийм уйтгартайг би үл мэднэ.Зөвхөн чамайг бодоход би энэ хорвоогоос өөр ертөнцөд очих мөртлөө тэнд их дулаахан байх нь хамгийн сонин байх юм.Би тэнд даарахыг ,зовохыг мөн уйлахыг мэдэхгүй, мэдрэх ч үгүй.Зөвхөн чамтай хамт үүрд байхыг хүсэж буй шуналт сэтгэлээ дарж ядна.Чи намайг юунд ингэж ховсдож зүрхийг минь шархлуулаад хэзээ ч эргэж харахгүйгээр явчихав.Өнчин ишиг мэт хаанаас ч юм чамайг л хайх тэр сэтгэлийг анагаах эм байдаг юм болов уу?Сэтгэлээ үүрд өөртөө хадгалан явах тавилан надад оногдож дээ хөөрхий.
Миний анхны ариухан гэгээхэн минь............................................................
